“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023”

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023” ерөнхий ивээн тэтгэгч

Монгол Эм Импекс Концерн ХХК нь анх 1923 онд “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нэр төртэй, нэн хариуцлагатай үүргээ 100 жилийн турш тасралтгүй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн үндэсний хэмжээний ууган эм хангамжийн компани юм.

Мөн дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэгч 80 гаруй пүүс компаний албан ёсны дистрибьютерийн болон импортын гэрээгээр чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон, холбогдох яам, хяналтын байгууллагын шинжилгээ, дүгнэлт, зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчиддээ хүргэн ажилладаг.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023”

 

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023” ивээн тэтгэгч

Баянгол Мед ХХК нь 2005 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийн жишигт нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий шинэлэг шийдлийг санал болгон салбарын хэрэгцээнд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлсээр ирсэн. 

Бид олон улсын зөвлөх инженерүүдтэй байнгын нягт хамтын ажиллагаатай бөгөөд өндөр чанар, дэвшилтэт технологийг Монголд нутагшуулахыг зорин мэргэшсэн инженерүүд болон мэргэжилтнээр баг хамт олноо бүрдүүлэн лабораторийн тоног төхөөрөмж, дагалдах урвалж, оношлуур, хэрэгслийн худалдаа, суурилуулалт, засвар үйлчилгээ, сургалт, судалгаа болон зөвлөх үйлчилгээ үзүүлэн шинжилгээний чанар, стандарт, Чанарын Удирдлагын Тогтолцоог сайжруулах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Мөн салбартаа анхдагчаар ISO 9001:2008 олон улсын чанарын удирдлагын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлсэн ба Эрүүл мэндийн салбарын хөгжилд Баянгол Мед ХХК-ийн чадварлаг залуус өөрийн хувь нэмэр, хичээл зүтгэлээ оруулж, түүхийн хуудсыг бичилцэж буйдаа баяртай байдаг.

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА 

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023”

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023” ивээн тэтгэгч

Дэлхийд тэргүүлэгч компаниудын эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, хэрэгсэл оношлуурыг албан ёсны эрхтэйгээр ханган нийлүүлэх, лабораторийн чиглэлийн засвар үйлчилгээ, хэрэглээ зүйн сургалт үйлчилгээгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

Чанарын бодлогын хүрээнд дэлхийн шилдэг дэвшилтэт технологитой лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур, хэрэгслийг түргэн шуурхай нийлүүлж, тогтмол үйлчилгээ үзүүлэхийн тулд менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллаж байна.

Мөн харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад уялдуулан мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарч ажилладаг.

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА