БИДНИЙ ТУХАЙ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1998

1998 онд Эрүүл мэндийн техник технолгийн үзэсгэлэнгийн үндэс суурь тавигдсан бөгөөд “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АНХДУГААР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА” нэртэйгээр “Эрүүл мэндийн яам”, “Эмнэлэг гэгээрлийн ордон”-той хамтран “Монголын эмнэлгийн инженерийн нийгэмлэг” зохион байгуулсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ

1999

1999 онд хоёрдугаар үзэсгэлэнг Эмнэлгийн илүүдэлтэй болон дутагдалтай тоног төхөөрөмжүүдрүү чиглэсэн “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА” нэртэйгээр “Эрүүл мэндийн яам”, “Эмнэлэг гэгээрлийн ордон”-той хамтран “Монголын эмнэлгийн инженерийн нийгэмлэг” зохион байгуулсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ

2000

2000 онд “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА” үзэсгэлэнг Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэгтэй хамтран “Монголын эмнэлгийн инженерийн нийгэмлэг” зохион байгуулсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ

2005

2005 онд “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМ 2005” үзэсгэлэнг Мишээл экспотой хамтран “Монголын эмнэлгийн инженерийн нийгэмлэг” зохион байгуулсан

ДЭЛГЭРЭНГҮЙ

2010

2010 онд Эрүүл мэндийн яамны 80 жилийн ойд зориулсан Эмчилгээ оношлогооны дэвшил-орчин үе сэдэвт “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМ 2010” үзэсгэлэнг “Мишээл экспо” ХХК-тай хамтран “Монголын эмнэлгийн инженерийн нийгэмлэг” зохион байгуулсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ

2011

2011 онд Эрүүл мэндийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан Анагаах ухааны дэвшилтэт технологи” сэдэвт “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМ 2011” үзэсгэлэнг “Мишээл экспо” ХХК, “Монголын эмнэлгийн инженерийн нийгэмлэг” “Эм” холбоо хамтран зохион байгуулсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ

2013

“Эрүүл мэндийн технологи эм хангамж 90”-ийн Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн 165 дугаар “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх“ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн технологи эм хангамж 90” үзэсгэлэнг 2013 оны 10-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд ЭМЯ, ЭМ холбоо, IMA групп ХХК-тай хамтран “Мишээл экспо” ХХК-тай хамтран амжилттай зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэлт, улсын болон хувийн эмнэлэг, биологын нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайханы төрлөөр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 72 байгууллага оролцож Ерөнхий ивээн тэтэгчээр “PROLIANCE” ХХК хамтран ажиллаж үзэсгэлэнгийн 5 өдрийн турш нийт 5366 хүн үйлчлүүлсэн байна. Тус үзэсгэлэнд эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэлт, улсын болон хувийн эмнэлэг, биологын нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайханы төрлөөр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 72 байгууллага оролцож Ерөнхий ивээн тэтэгчээр “PROLIANCE” ХХК хамтран ажиллаж үзэсгэлэнгийн 5 өдрийн турш нийт 5366 хүн үйлчлүүлсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

2016

Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан “Эрүүл мэндийн яам”, “Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо”, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”, “Солонгос Монгол Бизнес төв”, “Мишээл Экспо” ХХК хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛГО-2016” үзэсгэлэнг 2016 оны 09 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 02-ний өдрүүдэд зохион байгуулсан Улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагууд Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж хан ган нийлүүлэгч байгууллагууд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эмч мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн сургалтийн байгууллагууд Гоо сайхан, эрүүл мэнд Эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн чиглэлээр Монгол улсаас 60 гариу байгууллага, Солонгос улсаас 20 гариу байгууллага оролцсон. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монгол Солонгос улсын эмч нар ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оншилгоо хийхээр ажиллаж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

2018

“Эрүүл мэндийн технологи, эм, ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-2018” үзэсгэлэнг 20 дахь жилдээ 2018.10.05-07-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн яам”, “Эрүүл мэндийн хөгжлийн төв”, “ЭМ” холбоо, “Монголын инжнэрчлэлийн нийгэмлэг”-тэй хамтран “Мишээл Экпспо ХХК” нь “Мишээл экспо олон улсын үзэсгэлэнгийн төвд амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэгч улсын болон хувийн эмнэлэг, биологын нэмэлт бүтээгдэхүүнээр нийт 64 байгууллага орсон байна.Үзэсгэлэнгийн хугацаанд “БРЭНД ИНЖЕНЕР”-ийн сургалт, Эм холбооны сургалтууд явагдснаас гадна "Монголын Ахмад эмч нарын холбоо" ТББ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч ард түмний гавъяат эмч П.Нямдорж судас барьж зѳвѳлгѳѳ ѳгж, нийт 3500-4000 гаруй хэрэглэгч ирж үйллүүлсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

2019

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын 2.4.5.6-д заасан “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу хау зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрүүл Мэндийн Яам”-ний дэмжлэгтэйгээр “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”, “Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо” болон “Мишээл экспо” ХХК-тай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2019” үзэсгэлэнг 2019 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд “Мишээл экспо” олон улсын худалдааны танхимд зохион байгуулагдсан. Үзэсгэлэнгийн үеэр ЭМЯ-НЫ ШИНЖЛЭХ УХААНЫ, ЗАХИАЛГАТ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ, ШИНЭЭР ГАРЧ БУЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ТАНИЛЦУУЛГА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАНИЛЦУУЛГА ИНЖЕНЕР, ТЕХНИКЧДИЙН УУЛЗАЛТ, СЕМИНАР “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2019” үзэсгэлэнд Улсын болон хувийн 13 эмнэлэг, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч 10 байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сан нийлсэн 26 байгууллага нийт эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй аж ахуй нэгж 3 хоногнийн турш Мишээл экспо олон улсын үзэсгэлэн худалдааны танхимд үйл ажиллагаагаа танилцуулсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

2021

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын 2.4.5.6-д заасан “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу, хау зэрэг дэвшилтэт үйл ажиллагааг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд” зориулж “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнг дараах чиглэл, хамрах хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 10, 11, 12-нд зохион байгуулсан. Ковид-19 цар тахлаас үүдэн “ЦАХИМ ЭСКСПО” вертуал хэлбэрээр бүтэн жилийн хугацаанд сошиолд байрших хэлбэрээр хийгдсэн байна. Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан инноваци, дэвшилтэт технологи танилцуулах Манай улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч – импортлогч – хэрэглэгчдийн хооронд дөт холбоо тогтоох, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх Төр, хувийн хэвшлийн болон гадаад орны дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах, мэдээлэл, туршлага солилцох Ковид-19 халдвар хамгааллын үед мөрдөх дүрэм журмыг баримтлах, ковидын дараах эмчилгээ, цар тахлын эсрэг 3-р тунгийн вакцины нөлөө, хамрагдалт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэх

ДЭЛГЭРЭНГҮЙ

2022

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын 2.4.5.6-д заасан “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу, хау зэрэг дэвшилтэт үйл ажиллагааг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН XMТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнг дараах чиглэл, хамрах хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 07, 08, 09-нд зохион байгууллагдсан. Ковид-19 цар тахлаас үүдэн “ЦАХИМ ЭСКСПО” вертуал хэлбэрээр бүтэн жилийн хугацаанд сошиолд байрших хэлбэрээр хийгдсэн байна. Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан инноваци, дэвшилтэт технологи танилцуулах Манай улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч – импортлогч – хэрэглэгчдийн хооронд мэдээлэл солилцож тэдний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх. Төр, хувийн хэвшлийн болон гадаад орны дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах, мэдээлэл, туршлага солилцох

ДЭЛГЭРЭНГҮЙ